Хуучны сайхан дуунуудыг эргэн дурсах төдийд итгэл найдвар тээсэн, хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа нь мэдрэгддэггүй гэж үү?
Тэгвэл та бидэнд яг л тийм мэдрэмж өгөхийн зэрэгцээ орчин үеийн өнгө төрхөөр бүтсэн бүх оддын дуу шинээр төрөн гарчээ. Нийт 20 гаруй уран бүтээлч энэхүү дууг хамтран бүтээсэн гэхээр хүлээлт өндөр байгаа байх.
Шинэ жилийн уур амьсгал цастай цуг хэдийнээ ороод эхэлчихсэн байгаа энэ үед оюун санааг тэтгэсэн ийм гоё дуу гарсан нь яг л гэнэтийн бэлэг мэт санагдаж байна. Урлаг соёлынхныг олон нийтийн үйл ажиллагаанд оролцсонгүй, дуу хоолой нь болсонгүй л гэдэг. Аа гэхдээ түр азнаарай, тэдний үүрэг бол ард түмнийг соён гэгээрүүлж ийм л уран бүтээлээр хөглөх явдал юм шүү дээ.
“Хүсэл бүхэн биелээсэй” нэртэй энэхүү дууг энтертайнмэнт салбарын манлайлагчдын нэг “BRAND MEDIA GROUP” санаачлан бүтээжээ. Уран бүтээлчдийн сонголт, дуулалт, өнгө аяс, хөгжмийн найруулга, клипнээс эхлэн имиж бүрдүүлэлтээрээ олны анхаарлыг ихээр татаж байгаа нь гарцаагүй ёстой “нүд хужирлаж сэтгэл гижигдэм” бүтээл болсон санагдана. Оюун санааг үргэлж тэтгэж сайн сайханд урилдаг “BRAND MEDIA GROUP”-ийн хамт олны зүгээс бидэнд барьж буй шинэ жилийн хамгийн эхний бөгөөд хамгийн гоё бэлгийг та нартаа ийнхүү задаллаа. Хайр дүүрэн шинэ жил байгаасай. Хүн бүхний хүсэл биелээсэй…
Дууг энд дарж сонсоно уу!