Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монголын хөнгөн атлетикийн мастерууд Алтан медалиар ази тивийн АШТ-ийг эхлүүлж байна. 22 дахь удаагийн АМАС “Азийн Мастеруудын Аварга Шалгаруулах тэмцээн 2023” Филиппин улсад өнөөдөр эхэллээ.
Тус тэмцээнд 1500м гүйлтээр гараагаа эхэлсэн 55-59 насны ангилалд спортын дэд мастер М.Оюун-Эрдэнэ алтан медаль, спортын мастер С.Уранчимэг хүрэл медаль, 60-64 насны ангилалд Ч.Пагамсүрэн хүрэл медаль, 65-69 насны ангилалд Н.Эрдэнэчимэг мөнгөн медалийн эзэд боллоо.
Мастеруудын Ази тивийн АШ тэмцээн энэ сарын 12-ны өдөр хүртэл үргэлжилнэ.