Хууль зүйн судалгааны бүтээл, Улсын дээд шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэрийн хураангуй, видео хичээл, хурал, хэлэлцүүлгийн видео бичлэг, эрх зүйн баримт бичиг, хууль зүйн мэдээ, мэдээллийн нэгдсэн цахим сан, номын онлайн худалдаа, хайлтын боловсронгуй систем бүхий legaldata.mn платформыг ажиллуулдаг “Легал дата” ХХК нь бас нэгэн шинэ үйлчилгээгээ нэвтрүүлжээ.
Тодруулбал, тус компанийн хамт олон Монголд анх удаа хуулийн салбарын мэргэжилтнүүд болон хуулийн фирмийн онлайн лавлагаа, хайлт бүхий proger.mn вэб сайтыг бүтээн 2023 оны 6 дугаар сараас ажиллуулж байна.
Proger.mn нь хуульч, өмгөөлөгч, хуулийн фирм нь дэлгэрэнгүй танилцуулга, мэдээллээ олон нийт, хууль зүйн үйлчилгээ шаардлагатай хүнд шууд хүргэх, нөгөө талаас хүн, хуулийн этгээд нь өөрсдийн хэрэгцээ, шаардлагад хамгийн сайн тохирох хуульч, өмгөөлөгч, хуулийн фирмийг хайж олоход нь туслах зорилгоор бүтээгдсэн.
Хайлтын системийг аль болох хүртээмжтэй болгохын тулд хэрэглэгчдийн зүгээс хуульч, өмгөөлөгч, хуулийн фирмийг мэргэшсэн чиглэл, төрөл, газар зүйн байршил, хэрэглэгчээс өгсөн үнэлгээний түвшингээр хайх боломжийг бүрдүүлсэн байна.
Proger.mn вэб сайтаас хуульч, өмгөөлөгч, хуулийн фирмийг хайж олоход ямар нэгэн төлбөр төлөх, вэб сайтад бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд хууль зүйн үйлчилгээ үзүүлсэн хуульч, өмгөөлөгч, хуулийн фирмд үнэлгээ өгөх боломжтой ажээ.
Монголчууд бидний гайхалтай урлагийн бүтээл, соёлын үнэт өв болох “гэр” гэдэг үгийг вэб сайтынхаа домэйн нэрд оруулсан нь учиртай бөгөөд “Прогэр” гэдэг нь “ger of professionals” буюу “мэргэжилтнүүдийн гэр” гэсэн утгыг илэрхийлэх аж.
Танил тал, найз нөхдөөсөө өмгөөлөгч, хуулийн фирм хайж сурагладаг цаг ард хоцрох нь ээ.
И-мэйл хаяг: [email protected]
Вэб сайт: proger.mn