Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын Хянан шалгах түр хорооны хурал өнөөдөр 14 цагаас товлогдсон. Гэвч гишүүд цагтаа цуглаагүй юм. Иймээс түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Э.Бат-Амгалан, Г.Ганболд, С.Ганбаатар, О.Цогтгэрэл нар хуралдаа суумаар байна. “Нүүрсний хулгайтай тэмц” гээд худал, үнэн тоо яриад яваад байдаг. Яг шалгах гэхээр хуралдаа ирэхгүй. Сөрөг хүчний бүлгийн гишүүдээс нэг ч хүн алга. Хуралдаа ирэхгүй гишүүдийг сольж өгөх хүсэлтийг УИХ-ын даргад тавина. 2000 тендэрийг шалгахад дор хаяж зургаан сарын хугацаа орно. Ирц бүрдтэл хурлыг түр хойшлуулъя” гэсэн юм.
Хурал түр завсарласны дараа ирц бүрдэж, одоо хуралдаж байна.