Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл өглөө. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэвэр, тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Уг нь инфяцтай уялдуулж, тэтгэврийг 10 хувиар нэмэхээр улсын төсөвд Засгийн газраас саналаа өгсөн. Гэтэл нийт тэтгэвэр авагчдын 70 хувь хувь нь бага тэтгэвэр авч байгаа учраас төдийлэн нэмэгдэл болж чадахгүй байна. Тиймээс 100 мянган төгрөгөөр нэмэх нь зүйтэй гэдэг саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргасан. Тэтгэврийн бодит хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учраас ажлын хэсэг санал оруулаад байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.