Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд болж 448 бөхчүүд уран мэхээ уралдуулан барилдсанаас Хэнтий аймгийн Галшар сумын харьяат "Шинэ Анагаах Ухаан" их сургууль, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Дэлгэрийн Цэрэнням анх удаагаа түрүүллээ. Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, Завхан дэвжээ, Аварга дээд сургуулийн бөх, сумын наадмын таван түрүүтэй заан Дэмбэрэлдоржийн Хандсүрэн үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, “Таван-Хан” дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан А.Амархүү, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Г.Өнөрбат нар шалгарлаа. Дунд шөвгийн долоод Төв аймгийн сумын заан Б.Цогт, Хэнтий аймгийн сумын заан Н.Уугангэрэл, Д.Отгонбаяр нар үлдэв.
Маргааш буюу 10-р сарын 28-ны өдөр 13:00 цагаас Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 384 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан болно. Тус барилдааны түрүү бөх 10,0 сая, үзүүр бөх 8,0 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 5,0 сая төгрөгний бай шагнал гардах аж.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО