МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн даргын газрын бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан Монголын хөлбөмбөгийн техник хөгжлийн үндэс болон Үндэсний шигшээ багийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох нь бидний нэн тэргүүнд тавигдах ажил болоод байгаа билээ. Үүний хүрээнд МХБХ-ны Техникийн захирал Б.Буман-Учрал ажлаа хүлээлгэн өгч түүний оронд хөлбөмбөгчиддөө нэр хүндтэй залуу боловсон хүчин өсөн дэвшиж яваа Үндэсний шигшээ багийн ахлагч асан, АХБХ-ны анхны "Pro" ангиллын дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж буй "А" ангиллын дасгалжуулагч Б.Гарьдмагнай томилогдлоо. Тэрбээр Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ багт 2003 оноос хойш зүтгэж байсан бөгөөд одоо Улаанбаатар хотын Дэрэн Сумида хэмээх хүүхдийн клубын дасгалжуулагчаар ажилладаг. Уран гоё дамжуулалтаараа алдартай Б.Гарьдмагнай "Монголын Шави" хэмээх хочыг фанатуудаасаа хүртээд авсан билээ.
Тэрээр улсаа төлөөлөн дэлхийн аваргын урьдчилсан шатны 4 тоглолтод оролцож байсан юм. Эрчим клубтэй хамт 2012 онд Ерөнхийлөгчийн цом тэмцээнд өрсөлдөж байсан.
Монголын хөлбөмбөгийн бодлого тодорхойлох чухал ажил болох Техникийн захирлаар томилогдсон Б.Гарьдмагнайд ажлын өндөр амжилт хүсье.