Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
БНХАУ-ын Ханжоу хотод үргэлжилж буй Азийн зуны спортын пара наадмын жүдо бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Нарантуяагийн удирдлага дор эрэгтэйчүүдийн +90 кг-ийн жинд Азийн аварга Д.Ганбат шигшээ барилдаанд Казахстаны бөхтэй барилдаж, цэвэр ялснаар алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлж байна. Тэрбээр "Ханжоу-2022" Азийн пара наадмын Монголын багийн хоёр дахь алтан медальтан, зургаа дахь медалийг эх орондоо авчирлаа.
Д.Ганбат нь Азийн наадамд хамгийн олон оролцсон монгол тамирчин юм. Ингэснээр тэрээр Азийн наадмын иж бүрдэл медаль буюу өмнө нь "Гуанжоу-2010"-аас мөнгө, "Инчён-2014"-өөс хүрэл медаль тус тус зүүж байлаа. Мөн Азийн наадмын Монголын жүдо бөхийн 20 дахь медальтан болж байна.