Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо буюу FILA-гаас "Ханжоу-2022" Азийн зуны спортын XIX наадмын дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргав. Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчин Э.Дэлгэрмаа хоёрдугаарт эрэмбэлэгдлээ.
Тодруулбал ДАШТ, Ази, Европ, Пан-Америк, Африк болон Далайн орнуудын АШТ-үүдийн оноог оруулан тооцжээ. Мөн эдгээр тэмцээн дээр Хорват, Египет, Киргиз, унгарын Ranking Series тэмцээнүүдийн оноог ч нэмж тооцсон аж. Дэлхийн чансааны шинэчилсэн жагсаалтад эмэгтэй чөлөөт бөхийн 68 кг-ийн жинд Монгол Улсын тамирчин Э.Дэлгэрмаа тус чансааны хоёрдугаарт жагслаа. Мөн жин бүрд эхний 10-т багтсан манай улсын 5 бөх байгаа юм. Тухайлбал эмэгтэй 72 кг-ийн жинд Э.Даваанасан III, 0 кг-д Д.Отгонжаргал IV, 53 кг-д Б.Болортуяа V, 55 кг-д Ч.Отгонтуяа VII, 59 кг-д Х.Болортуяа VII байрт тус тус бичигдэж байна.