Аравдугаар сарын 1-нд Ираны нийслэл Тегераны метронд 16 настай Армита Гераванд гэх охин ухаан алдаж унасан. Үүнээс өмнө тэр ёс суртахууны цагдаа нартай маргалдсан байдаг. Охины биеийн байдал олон хоногийн турш муу байсан бөгөөд гэр бүлийнхнийг нь ч уулзуулахгүй байсан юм. Гэвч охины бие улам дордож, “тархины үхжилт”-тэй гэж оношлогдсоныг төрийн хэвлэлүүд мэдээлжээ.
Гэрчүүд охиныг хижаб өмсөөгүйн улмаас ёс суртахууны цагдаа нарт зодуулсан гэж мэдүүлсэн бол эрх баригчид түүний биеийн байдлыг өмнөх эрүүл мэндийн асуудалтай нь холбон тайлбарласан.
Жилийн өмнө Махса Амини гэх Курд эмэгтэй ижил шалтгаанаар ёс суртахууны цагдаа нарт баригдаж, гурван хоног команд хэвтсэний дараа нас барсан харамсалтай явдал болсон. Улмаар Иран даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж хэдэн мянган хүн баригдаж, заримд нь ял ч ногдуулсан. Эсэргүүцлийн жагсаал одоо ч гэсэн тус улсад өрнөж байгаа. Гэвч жилийн дотор хижаб-ын тухай хуулийг эрх баригчид улам чангаруулсан юм.
Эх сурвалж: BBC