Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, “Яргайтын богины-Ам” гэдэг газар байшинд гал гарсан тухай дуудлагыг аравдугаар сарын 22-ны өдрийн 19:20 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 19:27 цагт очиход иргэн Т-ийн 4×5 метрийн хэмжээтэй байшинд 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний газ тэсэрч хоёр иргэн түлэгдэж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байсан бөгөөд байшин /гал түймэр гараагүй байна/-г шалгаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.
Иргэд та бүхэн тэсэрч, дэлбэрэх магадлалтай ахуйн хэрэглээний зүйлсийг хэрэглэхдээ анхаарал болгоомжтой байж, болзошгүй аюул, эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг сэрэмжлүүлж байна.