БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Минжуаньтай ярилцлаа.
Та БНХАУ-аас Монгол Улсад суугаа анхны эмэгтэй Элчин сайдаар томилогдон ажиллаж байна. Монголын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
Монголын сайхан оронд Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа нь нэр төрийн хэрэг. Анх удаа Монголд ирж байгаа ч Монголын ард түмний халуун дулаан найрсаг зан чанар Бээжин хотын алтан намар шиг дүр төрх надад маш элгэмсэг дотно санагдсан.
Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд би зогсолтгүй ажиллаж, итгэмжлэх жуух бичгээ өгөх, оффисдоо зочлох, нөхөрсөг арга хэмжээнд оролцох зэрэг завгүй, аз жаргал дүүрэн өдрүүд байлаа. Монголын нийгэм мөн эрч хүчтэй байгааг би бүрэн мэдэрч байна.Тар тахлын дараа төр засаг, нийгмийн бүхий л давхаргынхан сэргэж, хөгжихийг эрмэлзэж, Хятад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, улсын хөгжил гэрэлт ирээдүйг эрмэлзэж байгааг мэдэрлээ.
Монгол эмэгтэйчүүд ухаалаг, үзэсгэлэнтэй, бүхий л салбарт идэвхтэй байж, "тэнгэрийн хагас"-ыг атгасан байдал нь Монгол Улс эмэгтэйчүүдэд ямар их ач холбогдол, хүндэтгэл үзүүлж, нийгмийн хөгжил дэвшлийг илтгэж буйн илэрхийлэл гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа 18 дахь Элчин сайд, анхны эмэгтэй Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаа хүнийхувьд миний бие Монгол Улсыг гэсэн найрсаг сэтгэлээр, ухамсартай, нягт нямбай, ажил хэрэгч, үр ашигтай ажиллаж, найрамдалт харилцааг өв уламжлан, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг үр дүнтэй сайжруулж, Монгол Улсын хөгжилд үр дүнтэй хувь нэмрээ оруулах болно. Монгол Хятадын харилцаа ирээдүйн хэтийн төлөв улам өргөн далайцтай байна гэдэгт итгэл төгс байна.
Хятад Монголын харилцааны өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж, цаашдын хөгжлийн талаар ямар хүлээлттэй байна вэ?
Хятад Монгол хоёр орон бол иж бүрэн стратегийн түнш, найрсаг хөрш , Монголын нийгмийн бүхий л давхаргынхан Хятад улстай харилцах харилцаанд ихээхэн анхаарал хандуулж, чухалчилдаг. Миний энд ирээд хамгийн их сонссон зүйр үг бол “Айл хүний амь нэг Саахалт айлын санаа нэг”, мөн хамгийн их сонсож буй Хятад улсын тухай хамгийн түгээмэл тодорхойлолт бол “Мөнхийн хөрш, Үлгэр жишээ хөрш”.
Хятад Монгол хоёр бол алд эрдэнэсээр ч солимгүй сайн хөрш, зовлон жаргалаа хуваалцсан сайн түншүүд юм. Хятад улс нь Хятад, Монголын харилцааг гадаад дипломат харилцааны чухал байр сууринд тавьсаар ирсэн. Өнгөрсөн жилээс хойш Ерөнхийлөгч Хүрэлсүх, Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ нар БНХАУ-д ээлж дараалан айлчилж, Хятадын удирдагчидтай хамтран “Бүс ба зам” санаачилгыг Монгол Улсын “Талын зам” үндэсний хөтөлбөр, Дэлхийн хөгжлийн санаачилгыг Монгол Улсын “Шинэ сэргэн мандалтын бодлого”-той, БНХАУ-ын “хоёр алхам” хөгжлийн стратегийг Монгол Улсын “Алсын хараа 2050” зорилттой холбож гурван том хөгжлийн хөдөлгүүр болгон ашиглан, Орчин үеийн хөгжлийн үйл явцыг хамтдаа ахиулж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг хамтран бүтээх нь Хятад, Монголын хамтын харилцааны хөгжлийн чиглэлийг тодорхойлж байна.
Хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхжиж, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбар дахь хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, Хятад улсаас Монгол Улсад үзүүлэх үнэ төлбөргүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн төслүүд дарааллан хэрэгжсээр худалдан авалтын төслүүд эмх цэгцтэй урагшилж, хоёр талын гадаад худалдааны хэмжээ нэмэгдсээр, хоёр улсын төрийн тэргүүний тохиролцсон 20 тэрбум ам.долларын зорилгодоо хүрсэн. Хятад улс Монголын “1 тэрбум мод тарих” төлөвлөгөөг дэмжиж, шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг, экологийн нөхөн сэргээлт, хүнсний аюулгүй байдал зэрэг шинэ салбарт Монгол Улстай хамтран ажиллахаар идэвхтэй судалгаа хйисээр байна. Монгол Улсын “Монгол Улсад айлчилъя” аялал жуулчлалын санаачилгад идэвхтэй оролцож, олон монгол залуусыг Хятадад сурч, аялж, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Монгол Улс 400 гаруй тамирчнаа Ханжоугийн Азийн наадамд илгээж, үүнээс 21 медаль хүртэж, Ханжоугийн Азийн наадамд 15 дугаар байрт шалгарсан бахдам амжилт үзүүллээ. Азийн паралимпийн наадамд оролцохоор 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй тамирчин Ханжоу хотыг зорьсон бөгөөд тэдэнд спортын өндөр амжилт хүсэж, Хятадын талаас халуун дулаан нөхөрлөлийн мэдрээсэй хэмээн хүсэж байна.
Ерөнхийлөгч Хүрэлсүх "Бүс ба зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалтад оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн ирсэн бөгөөд Ши Жиньпин даргатай чухал уулзалт хийж, хоёр орны харилцааны хөгжлийн шинэ төлөвлөгөө гаргах гэж байна.
Ирэх жил Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэж, хоёр орны харилцаа шинэ түвшинд гарна. Хятад, Монголын харилцаанд хамгийн сайн гэж байхгүй, илүү сайн л гэж байгаа гэдэгт би бат итгэдэг. Хятад улс найрсаг, чин сэтгэл, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалыг үргэлжлэн баримталж, хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулахыг гол чиг шугам болгон, Монгол Улстай бодлогын хэмжээнд нягт харилцаж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын хөгжил дэвшлийг ахиулан цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах болно.
“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалтын талаар та дөнгөж сая дурдлаа. “Бүс ба Зам” санаачилга Монгол Улсад ямар боломжуудыг авчирсан талаар товч танилцуулна уу?
“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь удаагийн чуулга уулзалт Бээжин хотноо болж байгаа бөгөөд хуралд Монгол Улс тэргүүтэй 140 гаруй улс, 30 гаруй олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна. Энэ нь Хятад улсын энэ жилийн хамгийн чухал гадаад харилцааны дипломат үйл ажиллагаа бөгөөд "Бүс ба Зам" санаачилгын 10 жилийн ойд зориулсан хамгийн том арга хэмжээ юм. "Бүс ба Зам"-ын хамгийн том хүчин чадал нь бид хамтын хүчээр гар нийлэн чанарын өндөр түвшинд хамтран бүтээн байгуулсан явдал, улс орон харилцан ашигтай, хамтдаа хожиж, хүмүүсийн харилцан ойлголцол итгэлцэл, соёл иргэншлээ харилцан суралцах торгоны замын шинэ эрин үеийн шинэ хуудсыг бичиж байна, Хятадын "Нэг бүс, нэг зам" санаачлагын үзүүлэх хариу арга хэмжээ, дэлхий дахинд хожлын үр дүнгийн онцлог шинж чанарыг бүрэн харуулж байна."Бүс ба зам" санаачилга Хятадаас үүсэлтэй ч, түүний боломж, үр дүн нь дэлхий нийтийнх. Хэдэн мянган жилийн тэртээ Торгоны зам Хятад болон дэлхийг холбосон, өөр өөр соёл иргэншил энд огтлолцож , ар араасаа хөгжил цэцэглэлтийг авчирсаар, хэдэн мянган жилийн дараа 21-р зуунд олон улсын олон нийтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, олон улсын хамтын ажиллагааны индэр болсон "Бүс ба Зам"-ийн хамтын ажиллагаа юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд "Бүс ба зам"-ийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагаа үр ашигтай үр дүнд хүрч, 3000 гаруй хамтрасан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон триллион долларын хөрөнгө оруулалт орж, улс орнууд ядуурлыг арилгах, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн олон зуун сая энгийн иргэдэд үр өгөөжөө өгж, бүс нутгийн хөгжил цэцэглэлтэд эерэг нөлөөг үзүүлсэн байна.
Монгол Улс БНХАУ-тай “Бүс ба Зам”-ийг хамтран байгуулах хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан анхны орнуудын нэг юм. “Бүс ба зам” санаачилгыг үргэлж өндрөөр үнэлж, тууштай дэмжиж ирсэн бөгөөд Монголын удирдагчид дээд хэмжээний гурван чуулга уулзалтад бүгдэнд нь оролцсон. “Бүс ба зам” санаачилга болон Монгол Улсын “Талын зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалт жигдэрч, хамтын ажиллагааны үр дүн гарсаар байна. Төмөр зам, хурдны зам, хилийн боомт зэрэг дэд бүтцийн холболт үргэлжлэн хөгжиж, хоёр талын тохиролцсон шинэ төмөр замын боомтуудын бүтээн байгуулалт хурдацтай явагдаж байна. “Бүс ба зам” санаачилгын хүрээнд зургаан тивийн коридорын нэг болохын хувьд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт нааштай ахиц дэвшил гаргаж, гурван орны харилцаа хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. "Бүс ба зам"-ийн хүрээнд Монголын байгалийн баялаг, эрчим хүчний хишиг Хятадын зах зээл, технологи, авьяас чадвартай бүрэн уялдаж, эрчим хүч, санхүү, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан технологи, ногоон хөгжил, дижитал эдийн засаг зэрэг олон салбарт хамтран ажиллаж , бодитой харилцан ашигтай, хожлын үр дүнд хүрж байна. Саяхан Ерөнхийлөгч Хүрэлсүх “China Daily” сонинд ярилцлага өгөхдөө, "Бүс ба зам"санаачлагын хүрээнд Хятад, Монголын хамтын ажиллагааг өндрөөр үнэлсэн.
"Бүс ба зам" санаачилга ч Хятадын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан. "Бүс ба зам"-ын хамтын бүтээн байгуулалтаар дамжуулан Хятад улс гадаад ертөнцөд үүд хаалга улам өргөн нээж, Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засагтай улам нягт уялдаатай болж, хөгжлийн шинэ хэв маягийг бий болгоход хүчтэй дэмжлэг үзүүлж байна.
Хятад улс шинэ бүтээн байгуулалтаараа дэлхий дахинд шинэ боломж олгож, тогтвортой хөгжлийг нэмэгдүүлсээр байх болно. Бид Монгол Улстай өргөн хүрээнд зөвлөлдөж, хамтын хувь нэмэр, хамтын ашиг тусыг хүртэх "алтан дүрэм"-ийг баримталж, нээлттэй, ногоон, цэвэр хамтын ажиллагааны үзэл баримтлалыг баримталж, өндөр стандарт, тогтвортой байдал, хөгжлийн зорилтуудыг тууштай хэрэгжүүлэхэд бэлэн байна. Тогтвортой, ард түмэнд ээлтэй хөгжлийн зорилтын дагуу бид "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад өндөр бүтээмжтэй хамтын ажиллагааг хамтдаа бүтээж, хамтын ирээдүй, хөгжил цэцэглэлтийн төлөө үргэлжлүүлэн урагшилсаар байна.
Удахгүй болох хоёр улсын төрийн тэргүүн нарын чухал уулзалт нь хоёр талын хамтын ажиллагаанд стратегийн шинэ чиглэл өгч, хөгжлийн илүү оновчтой төлөвлөгөөг гаргана гэдэгт итгэлтэй байна.