Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д болж буй "Бүс ба зам" уулзалтад оролцож байна. Тэрээр ОХУ-ын төрийн тэргүүнтэй уулзсан байна. Энэ талаар "Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.Путинтай Монгол Улсаас Оросын Холбооны Улсад нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнд ноогдуулж буй татварын хэмжээг бууруулах асуудлыг ойрын өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр тохиров" гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.