Монголын Жюү жицүгийн баг тамирчид Азийн наадамд амжилттай оролцоод ирсэн билээ. Тэгвэл тус холбооноос дотооддоо дараагийн тэмцээнийг зохион байгуулж байна. “Denk parma”-ын 75 жилийн ойн нэрэмжит “Denk cup 2023” тэмцээн спортын төв ордны А зааланд өнөөдөр эхэллээ. Тэмцээнд 29 академи, клубын 500 орчим тамирчид өрсөлдөж байгаа юм. Тэмцээний медалийн эздийг өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастерс ангиллаар тодруулна. МЖЖХ-ноос сар бүр дотооддоо тэмцээн зохион байгуулдаг. Энэ тэмцээн нь дотоодын томоохон өрсөлдөөний нэг юм. Бас нэгэн онцлог нь ирэх сарын Абу Дабид болох ДАШТ-ий мөн болж буйгаараа онцлог.
11-р сарын 2-10-ны өдрүүдэд Абу Дабид жюү жицүгийн ДАШТ болно. Мөн Саудын Арабад энэ сарын 29-30-ны өдрүүдэд болох Жюү жицүгийн наадамд манай улсаас 4 тамирчин оролцохоор бэлтгэж байна.