МСНЭ-ээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүлээд байна. Нууц задруулсан нэрийн доор сэтгүүлчийг яллах гэж байна хэмээн буруутгаж буй юм. Тэгвэл үүний хариуд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.
Тэрээр Эрүүгийн хуульд орсон мөрдөн байцаалтын нууц задруулсан гэх заалт нь сэтгүүлч, олон нийтэд хамаарахгүй гэж мэдэгдлээ. “Мөрдөн шалгах ажиллагааны нууц задалсан хэрэгт сэтгүүлч, энгийн иргэн хамаарахгүй. Ер нь энэ асуудлыг манай улс олон жилийн хугацаанд мөрдөж ирсэн. Эрүүгийн хуульд байсаар ирсэн заалт юм. Эрүүгийн хуульд ороод байгаа заалт нь сэтгүүлчдэд хамаарахгүй гэдгийг дахин хэлье. Буруу зөрүү ойлголт өгөхгүй байхыг хүсье. Харин хуульд “Худал мэдээлэл тараах” гэх зүйл анги бий. Энэ заалтаар улстөрч, төрийн байгууллага сэтгүүлчид гомдол гаргах эрхгүй болгож хуульчилж байгаа” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.