БНСУ-д метроны галт тэрэгний буудлуудад тохиолддог бэлгийн хүчирхийллийн хэрэг эрс нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн 2023 оны 1-р сараас 8-р сар хүртэл ийм шинжтэй 784 хэрэг бүртгэгдсэн гэж холбогдох яамнаас нь мэдээлэв. Тодруулбал, дээрх 784 хэргийн 529 нь хүчирхийллийн шинж чанартай хэрэг байсан бол 255 нь зураг, бичлэгийг нь нууцаар хийсэн гэмт хэргүүд байна.
Мөн энэ тоо нь өнгөрсөн онд бүртгэгдсэн 1,218 тохиолдлыг давж болзошгүй байгааг албаныхан анхаарууллаа. Энэ төрлийн гэмт хэрэг хамгийн их тохиолдож байгаа газар нь Сөүл хотын метроны, автобусны буудлууд байна. Тухайлбал он гарснаас хойш 29 тохиолдол бүртгэгдсэнээрээ бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг тав дахь жилдээ хамгийн их тохиолдсон газар болж байгаа юм. Мөн Йеуидо, Саданг, Ганнам зэрэг газруудад тус бүр 20, 18, 16 тохиолдол бүртгэгдсэн нь БНСУ-ын нийслэлийн хамгийн их ачаалалтай тээвэр үйлчилгээний газруудад ийм хэрэг төвлөрч байгааг харуулж байна.
Эх сурвалж: KOREAHERALD