Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх НИТХ-ын хуралдаан болно.
Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан хотын даргыг нэр дэвшүүлдэг. Түүнийг Ерөнхий сайд ажлын тав хоногийн дотор батламжлах ёстой. Өнгөрсөн долоо хоногт эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэн, дэмжсэн. Гэхдээ дээр дурдсан хуулийн дагуу шууд томилох эрхгүй тул НИТХ Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэх процесс хүлээгдэж байсан юм.