Билл Гэйтс “Climate forward” гэх дээд түвшний чуулга уулзалтад оролцох үеэрээ “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд мод ихээр тарина гэдэг утгагүй зүйл” хэмээжээ.
Тэрбээр “Бид шинжлэх ухааны хүмүүс үү, эсвэл тэнэгүүд үү?” гэсэн байна. Тэрбумтны хувьд уур амьсгалын инновац дээр илүү анхаарч, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах технологид хөрөнгө оруулах хэрэгтэй гэв.
Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор хүмүүсийн амьдралын хэв маягт нөлөөлөх гэж оролдож буйг шүүмжлэв. Тухайлбал, мах идэхийг нь болиулах зэрэгт уриалах нь оновчтой биш гэсэн бол Salesforce-ийн гүйцэтгэх захирал Марк Бэниоф түүний эсрэг үзэл бодлоо хатуу илэрхийлсэн байна.
Тэрбээр 300 сая ам.долларыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарихад зориулсан нэгэн юм. Марк Бэниоф Билл Гэйтс яагаад тийм бодолтой байгаад гайхсанаа илэрхийлж, хүн төрөлхтний яг одоогийн байдлаар хийж болох хамгийн оновчтой арга нь мод тарих гэсэн байна. Билл Гэйтс анх удаа өөр бизнесментэй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар маргасан нь энэ биш юм. Өмнө нь тэр Тэслагийн асуудлаар Элон Масктай мэтгэлцээд амжсан билээ.
SOURCE: BUSINESS INSIDER