МАН-ын удирдах зөвлөлийн хурал боллоо. Хурлаар гарсан шийдвэрүүдийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Ариунзаяа танилцууллаа.
Тэрээр “Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах хорооны дарга Ж.Сүхбаатарт ажлаа өгсөн тулд орны сайдыг томилох. Мөн шинэ хотын дарга томилох, үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайд томилох зэрэг асуудлаар хэлэлцлээ.
Нэгдүгээрт, Хотын даргаар одоогийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг нэр дэвшүүлсэн. МАН-ын удирдах зөвлөл уг саналыг 100 хувь дэмжлээ.
Улаанбаатар хотын түгжрэлийг хариуцсан Үндэсний хорооны даргаар Б.Дэлгэрсайхан гишүүнийг нэр дэвшүүлсэн. Мөн уг саналыг МАН-ын удирдах зөвлөл 100 хувь дэмжлээ.
ХЗДХ-ийн сайдаар өмнө нь дэд ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байсан, Хууль зүйн бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа Б.Энхбаяр гишүүнийг нэр дэвшүүлж, удирдах зөвлөл 100 хувь дэмжсэн шийдвэр гаргалаа.
Хотын даргыг НИТХ-аар нэр дэвшүүлж, нэр дэвшигчээ Ерөнхий сайдад хүргүүлж, Ерөнхий сайд батламжлах үйл явцтай. Дараагийн үйл ажиллагаа нийслэлд явагдана.
Хоёр сайдын хувьд Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-ын чуулганд танилцуулж тодорхой шийдвэр гарна” гэв.