Манай улсад хүүхдийн гэдэс гүйлгэх, ханиалгах, бөөрний өвчлөлтүүд зонхилон тохиолдож байна. Энэ нь Улаанбаатар хотын бохирдолтой шууд хамааралтай юм. Мөн улирал солигдож байгаатай холбоотойгоор биеийн температур буурч байгаа энэ үед хүүхэд өвдөх эрсдэл өндөр байдаг. Өмнө нь гэдэсний өвчин хавар, намрын улиралд ихэвчлэн тохиолддог байсан бол сүүлийн жилүүдэд агаарын бохирдол ихэссэнээс шалтгаалан жилийн дөрвөн улиралд гэдэсний өвчлөл гарч байгаа аж. Хүүхдүүдийн өвчлөл, урьдчилан сэргийлэх аргын талаар Монгол улсын Хүний Гавьяат эмч, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Баяраагаас тодрууллаа.
Тэрээр “Хүмүүс ихэвчлэн “Бид хүүхдүүдээ зүгээр орхиод явчихдаг байсан. Өвддөггүй л байсан. Ганц эм уугаад л зүгээр болдог байсан. Манай хүүхдүүд загнуулж л өссөн” гэж хэлдэг. Энэ нь маш буруу зүйл юм. Учир нь та хүүхдээ тэс өөр орчинд буюу мэдээллийн орчинд бойжуулж байна. Хэрвээ хүүхдээ загнаад байвал “Бусад хүүхдүүд загнуулахгүй байхад би яагаад” гэж бодож, сэтгэл гутралын шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Үүнийг эцэг, эхчүүд мэдэхгүй явсаар хожим амьдралд нь сөргөөр нөлөөлдөг.
Орчин үеийн хүүхдүүдээ хамаагүй орхиж явж болохгүй. Олон төрлийн вирус, микроб, тоос, тоосонцор ердийн үеэс ихэссэн, агаарын бохирдолтой орчинд байгаагаа санах хэрэгтэй. Жишээлбэл, “Би юунд ч хүрээгүй, миний гар цэвэрхэн” гэж ярьдаг. Үнэндээ агаарт буй бактери, вирус хэдийн таны гарт наалдсан байдаг учраас хүүхдүүдийнхээ болон өөрийнхөө гарыг сайтар угааж хэвших нь болзошгүй эрсдэлээс сэргийлнэ.
УЛААНБААТАРЫН АГААР, ОРЧНЫ БОХИРДОЛ ХҮҮХЭД ӨВДӨХ ГОЛ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА
Хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолдож буй өвчний нэг нь гэдэсний өвчин юм. Гэдэс гүйлгэх, уйлагнах, бүр хүнд хордлогод орвол нүднээс нулимс гарахаа болих зэрэг шинж тэмдэг илэрнэ. Энэ үед маш их шингэн алдаж байдаг. Гэдэсний өвчний үед хоросол хэрэглэх шаардлагатай. Хоросолыг хэрэглэхдээ хүүхэд бөөлжөөгүй үед бага багаар өгнө. Унтаагүй, сэрүүн байх үед нь тасралтгүй ам руу нь 100, 200 граммаар өгч байх хэрэгтэй. Нэг килограмм жин тутамд 100 мг шингэн сэлбэх шаардлагатай.
ХҮҮХЭД ХАЛУУРЧ БАЙВАЛ ХУРДАН БУУЛГАХ НЬ ЧУХАЛ БИШ
Харин ханиадны эхний үед хоолой улайна, хамраас нус гоожно. Яг энэ эхэн үед нь сэргийлж эхлэх шаардлагатай. Сэргийлэхдээ Септилин эсвэл Тонзилмон цацлага хэрэглэх нь онцгой ач холбогдолтой. Хүмүүс “Баяраа эмч ээ, бид ханиаднаас яаж сэргийлэх вэ” гэж их асуудаг. Хоёр хүртэлх насны хүүхдэд Септилин эсвэл Тонзилмоноо тогтмол цацаж хэрэглэвэл ам, хамарт орсон вирус, микробыг устгах онцгой ач холбогдолтой.
Хүүхэд илүү их ханиалгаад, зовуурилаад эхэлдэг. Ийм үед ялангуяа бага насны хүүхдүүд, нэг хүртэлх насны хүүхдэд өгөх эм олддоггүй. Цэр ховхлох эм хамаагүй өгч болохгүй. Үүнд Читамон онцгой ач холбогдолтой. Үүнээс гадна өтгөн цэртэй, ханиалгахад зууралдаад байдаг. Эцэг эхчүүд “Эмч ээ, би ямар эм өгөх вэ, хүүхэд цэрдчихлээ” гэж ярьдаг. Тэгвэл энэ үед плиулес эсвэл аплиу өгөх нь онцгой ач холбогдолтой.
Үүнээс гадна уушгины үрэвсэл нь вирусийн гаралтай байна уу, бактерийн гаралтай байна уу гэдгийг тогтоож, эмчээс зөвлөгөө авч эмчилгээ хийх шаардлагатай байдаг.
Хүүхэд халуурсан тохиолдол бүрд халууныг хурдан бууруулах гэж эцэг, эхчүүд маш их яардаг. Энэ нь хамгийн буруу юм. Халууныг буулгах гэж яарах нь чухал биш. 38 хэм хүртэл халуурвал хүүхдэдээ халууны эм өгч болно. Халууны эмүүдээс хамгийн тохиромжтой нь нурофен гэх эм бий. Мөн парацетамол бага хэрэглээрэй. Учир нь аутизм үүсгэдэг гэсэн судалгаа гарсан байна. Болж өгвөл нурофен, миг өгч халууныг нь бууруулаарай.
ХҮҮХДЭЭ САЙТАР ДУЛААЛЖ, ШИНГЭН ӨГВӨЛ БӨӨРНИЙ ӨВЧЛӨЛӨӨС СЭРГИЙЛНЭ
Дараагийн бас нэг өвчлөл нь бөөрний өвчлөл. Яагаад хүүхдийн бөөр өвдөөд байдаг вэ гээд ээж, аав нар их асуудаг. Тэд бөөрний өвчин бараг мэддэггүй, их гайхдаг. Гэтэл манай улс цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Дээрээс нь хүүхдүүд олон өвддөг. Ханиад хүрэхэд, гэдэс гүйлгэхэд бөөр чимээгүй өвчилж байдаг. Хүүхдийн бөөр өвчилбөл муу бактериуд үржих нь эрсдэл өндөр байдаг. Бөөр өвдсөн үед хүүхэд уцаарлаж, уурлаад, царай нь цонхийгоод, ядрамтгай болж, нүд нь хавагнаад, нүдний доогуур харлаад эхэлдэг. Ийм тохиолдолд Монголын үндэсний эмийн бэлдмэл болох натурвит өгвөл зүгээр болов. Энэ нь нохойн хошууны зөөлөн эдээс гаргаж аваад, амин дэм эрдэс бодисоор баяжуулсан бэлдмэл юм. Натурвитыг дөнгөж эхний шинж тэмдэг илэрч байхад нь хүүхдүүддээ өгвөл их зүгээр.
Бөөрний өвчнөөс хамгаалахын тулд хүүхдээ аль болох дулаан байлгах, өвдүүлэхгүй байх, шингэн зүйл хангалттай өгөх, сайн тэвэрч, хайрлаж, энхрийлж байх нь чухал” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.