Олон жилийн турш маргаантай байсаар ирсэн Уулын Карабахын бүс нутагт Азарбайжан “цэргийн ажиллагаа” эхлүүлж байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарлаж, зэвсэгт мөргөлдөөн үүсэхэд хүргэсэн. Улмаар нөхцөл байдал хүндэрч, Уулын Карабах дахь армянчууд дүрвэж эхэллээ.
Голдуу армян үндэстнүүд амьдардаг уг маргаантай бүс нутгийг хяналтдаа авахын тулд Азербайжан цэргийн ажиллагаагаа өнгөрсөн долоо хоногт явуулж эхэлснээс хойш 1000 гаруй дүрвэгч ирсэн гэж Арменийн засгийн газар мэдэгдсэн байна. Харин Арменийн эртний холбоотон болох ОХУ-ын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар хамгийн сүүлийн үеийн байдлаар Уулын Карабахаас 3000 орчим хүн Армен руу ирсэн гэсэн юм.
Түүнчлэн бодит гэрчүүдийн мэдээлснээр хувийн унаа, боломжтой хүмүүсийн дүрвэж гарсан тоо дээрх тооцооллоос ч их байгаа гэнэ. Харин өөрсдөө гарах боломжгүй байгаа иргэдэд Арменийн засгийн газар тусална гэдгээ мөн мэдэгджээ. Арменийн эх сурвалжийн мэдээлснээр уг мөргөлдөөн эхлээд долоо хоносноос хойш 200 гаруй хүн амь үрэгдэж, 400 хүн шархадсан байна.
Эх сурвалж: DW