УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулга уулзалт болж буй. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Эмэгтэйчүүдийн манлайлал, эмэгтэй гадаад хэргийн сайд нарын уулзалтыг Монгол Улсад зохион байгуулсан талаар болон ирэх жил зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн форумын талаар индэр дээр хэллээ. Энэ нь дэлхийн энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний хангамж зэрэг дээр дэлхийн эмэгтэй лидерүүдийн дуу хоолойг илүү нэгтгэж, олон улсын хамтын нийгэмлэгт хувь нэмрээ оруулах үйл явдал юм. Эдгээр санаачилгуудыг гаргаж буйгаа сая ярилаа гэв.