Дэлгэрэнгүйг дээрх видеоноос үзнэ үү!
Хотын дарга Д.Сумъяабазарыг хуралдаа сууж, ажлаа тайлагнахыг ХҮН намын бүлгээс шаардлаа.
Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр ярихдаа, “Бид 2024 оны хөгжлийн төлөвлөгөөг танилцуулж эхний хэлэлцүүлгийг хийх байлаа. ХҮН намын бүлгийн зүгээс завсарлага хүссэн. Яагаад гэхээр, нэгдүгээрт хэлэлцүүлэг хийх Нийслэлийн Засаг дарга өөрөө хаачсан юм. Эзгүй үед нь хэлэлцэж болохгүй шүү дээ. Мөн 2023 оны хөгжлийнхөө биелэлтийн төлөвлөгөөг огт ярьсангүй. Ийм байж болохгүй. Тиймээс бид хойшлууллаа.
Хоёрдугаарт бидний анхаарч буй зүйл бол нийтийн тээвэр. Нийтийн тээвэр өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. Өнөөдөр нийтийн тээвэр дээр 318 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа юм. Шинээр автобус авах гэж. Түүнийгээ зохион байгуулахдаа ямар нэгэн тендергүй хийчихсэн. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа бүтээгдэхүүн худалдах хууль буюу, тендерийн тухай хуулийг зөрчсөн байна. Энэ их хэмжээний мөнгийг тендер зарлахгүйгээр зарцуулсан явдлыг бид асуудал болгож байгаа юм.
Гуравдугаарт сэлбэ дунд гол орчмын сэргэлттэй холбоотой. Өнөөдөр та бидний яриад байгаа Акуа гарден зэрэг хотхоны асуудал дээр асуулга тавих гэж байгаа юм. Жишээ нь Засаг даргын өөрийнх нь гаргасан шийдвэрийг яаж өөрчилж байгаа юм. Ийм гурван асуулгыг бид Нийслэлийн засаг даргад тавьж байна" гэв.