9-р сарын 19-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулганы ерөнхий санал шүүмжийн хэсэг эхэллээ. Чуулганы үүдэнд буюу НҮБ-ын төв байрны гадаа орон орны иргэд үгээ хэлж, өөр өөрсдийн хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлж байв.
Цугласан иргэдийн зарим нь "Тогтвортой хөгжлийн зорилт 2030" хөтөлбөр бидэнд тийм хэрэгтэй эсэхэд эргэлзэж байна. Жишээлбэл, бид төв банкны цахим мөнгөн дэвсгэртийн системийн эсрэг байгаа. Зүгээр л бэлэн мөнгөөрөө гүйлгээ хийж яагаад болохгүй гэж. Тэд бидний бүх гүйлгээ, бүх зүйлийг хянах гээд байгаа юм уу? 5G сүлжээ ч мөн өнгө ижил. Нийгмийн эрүүл мэнд, байгаль орчин, хувийн орон зайд минь халдах гэх мэт олон аюул дагуулна" гэсэн юм.
Мөн "Ираны ерөнхийлөгч Ибраим Раисиг Нью-Йорк хотод, НҮБ-ын хуралд оролцохоор ирсэнд гайхаж, гутарч байна. Тэр маш олон хүний аминд хүрсэн. Өнөөдөр энд цугласан удирдагчид Гитлерийг амьд байсан бол дуудаж авчрах байсан уу? Энэ яг ижил тохиолдол л болоод байна" гэлээ. Ийнхүү иргэд НҮБ-ын байрны гадаа жагсаж, өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлж байна.