Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн цэцэрлэгийн хоёрдугаар шатны элсэлтийн бүртгэл өнөөдөр эхэллээ. Бүртгэлийн хүсэлтийг есдүгээр сарын 20-ны өдөр хүртэл Е-Mongolia системээр дамжуулан авна.
Хүүхдээ нийслэлийн цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх хэрэгтэйг Нийслэлийн Боловсролын Газраас анхаарууллаа. Мөн шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол есдүгээр сарын 19-ний 17:00 цагаас өмнө хийлгэсэн байх шаардлагатай . Элсэлтийн бүртгэлийн хариуг есдүгээр сарын 20-ноос хойш бүртгүүлсэн дугаарт нь мессежээр илгээнэ.