АНУ-ын батлан хамгаалахын өндөр албан тушаалтан болох Генерал Марк Майли Украины армийн сөрөг довтолгоонд 30 хоног үлдсэн гэв. Учир нь цаг агаарын нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа буюу хүйтний эрч ойртож байгаа нь Украины армид сөрөг нөлөө үзүүлнэ гэжээ.
Тэрбээр мөн Украины армийн сөрөг довтолгоо “санаснаас нь удаан болж байна” гэдгийг хэлсэн байна.Гэхдээ Генерал Марк Майли “Украины армийн сөрөг довтолгоо бүтэлгүйтсэн гэж хэлэхэд эрт байна. Тэд Оросын фронтын шугам руу тогтвортойгоор давшиж байна. Цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан үзвэл тэдэнд дахиад 30-45 хоногийн хугацаа бий. Тэдэнд хийж дуусгаагүй тулаан үлдсэн” гэсэн юм. Украины арми ОХУ-ын хяналтаа тогтоосон Украины газрын нутгийг чөлөөлөх зорилгоор сөрөг довтолгоогоо зун эхлүүлсэн. Харин Их Британийн батлан хамгаалах штабын дарга адмирал сэр Тони Радакин “Энэ дайнд Украин ялж, ОХУ ялагдаж байна. Яагаад гэвэл Оросын зорилго нь Украиныг өөрийн хяналтад оруулах байсан. Тийм зүйл хэзээ ч болоогүй, болох ч үгүй” гэжээ.
Эх сурвалж: BBC