Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж өндөрлөлөө.
Уг хуралдаанаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Монгол улс өнөөдөр багшийн хомсдолд ороогүй. Сурагчдын тоо нэмэгдсэнтэй холбоотой багшийн эрэлт ихэссэн. Багшийн сургуульд суралцах оюутнуудын төлбөрийг төрөөс даана гэдэг нь халамжийн бодлого биш. Бодлогын хүрээнд төлөвлөлт, тооцооллоор гаргасан шийдвэр. Багшийн нийгмийн баталгааг сайжруулах, дэмжих, хөгжүүлэх гурван тулгуурт бодлогын зөвхөн нэг хэсгийг тасалж аваад олны анхаарал татах зорилгоор ашиглаж болохгүй” хэмээлээ.
Мөн тэрбээр “Өнгөрсөн жилээс цэцэрлэгийн сугалааны тогтолцоог халсан. Гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудад онцгой анхаарч, шийдвэр гаргаж ажиллаж байна” гэлээ.