Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болж байна. Энэхүү хуралдаан дээр хэлцэх асуудлууд, цаашдын бодлогын талаар намын гишүүд тайлбар хийлээ.
Н.Амаржин “Залуучуудын оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Ардчилсан нам өмнө нь яагаад сөрөг хүчний ажлаа муу хийсэн гэдгийг мэдэхгүй байна. Цөөхөн гишүүнтэй байсантай холбоотой байх. Одоо сөрөг хүчний ажлыг стратегийн хүрээлэнд ч тэр, намын удирдлагуудын түвшинд ч тэр янз бүрээр хийж байгаа. Сонгуулиар ард иргэд дүнгээ тавина байх” гэлээ.
С.Одонтуяа “Өнөөдрийн Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан нь намын даргын сонгуулиас хойш болж байгаа хамгийн чухал хурал. Улс төрийн зөвлөл, шат шатны дарга нарыг хэрхэн сонгох журмаа батална. Эмэгтэйчүүдийг 30-40 хувийн хооронд намын нарийн бичиг, дэд даргын албанд тавина гэсэн бодлоготой байгаа. Миний хувьд ардчилсан эмэгтэйчүүдийн хорооны тэргүүний суудлаа өгч, залуучуудаасаа сонгоё гэх хүсэлтээ өгсөн байгаа. Сонгууль дөхсөн учир бүтэц өөрчлөх нь чирэгдэлтэй учир улс төрийн намын тухай хууль ирэх сонгуулийн дараа хэрэгжиж эхэлнэ” гэв.
Б.Аззаяа