Оросын "Вагнер" бүлэглэлийн тэргүүн Евгений Пригожин эх орондоо онгоцны ослоор амиа алдахаасаа өмнө "Африкийг илүү эрх чөлөөтэй болгоно" гэж амласан бичлэгээ телеграм хуудаснаа цацсан.
Түүний үхэл албан ёсоор батлагдаагүй байгаа ба Вагнерт түшиглэсэн Африкийн зарим засгийн газрууд цаашид хэрхэх вэ гэдэг асуулттай нүүр тулгараад байна. Тухайлбал, Африкийн зарим засгийн газар янз бүрийн зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг аюулгүй байдлын тэмцэлд Оросыг түнш болгож эхэлснээс хойш Пригожины хувийн батлан хамгаалах байгууллагын нэр хүнд тус бүс нутагт нэмэгдэж байв.
Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Фаустин-Арханж Туадера 2018 онд Вагнерт хандсан анхны Африкийн төрийн тэргүүн байсан ба Сахелийн бүс нутагт цэргийн эрх мэдэл нэмэгдэж байгааг харсан ардчилсан засгийн газруудын шилжилт хөдөлгөөн Вагнерын хувьд үүд хаалгыг нь нээж өгсөн юм. Сахел болон Төв Африк даяар зэвсэгт бүлэглэлүүд хурдацтай өргөжиж, тэдний өсөлт нь тус бүс нутагт асар их нөлөө үзүүлж байсан юм.
Пригожин Украин, Африкийн хооронд тус бүлэглэлийн нэр нүүр болж байсан гэж шинжээчид үздэг. Харин түүний үхэл Африк дахь Вагнерын үйл ажиллагааг гацаана гэж шинжээчид дүгнэж байна.
Эх сурвалж: AL JAZEERA