Ипотекийн зээлийн гацсан шалтгааны талаар Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга Э.Батболдоос тодрууллаа.
Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга Э.Батболд “Ипотекийн зээлийг зөвхөн өмнөх зээлийн эргэн төлөлтөөрөө олгодог. Иймээс санхүүжилтийн эх үүсвэр хомсдолтой байна. Уг нь жилд ойролцоогоор 500-600 тэрбум төгрөг байвал ипотекийн зээлийн эрэлт, нийлүүлэлт нь тэнцвэртэй д явчихна гэдэг тооцоо гарсан. Гэтэл бид зээлээ зөвхөн өмнөх эргэн төлөлтөөсөө санхүүжүүлж явдаг болохоор санхүүжилт маань 500,600 тэрбумдаа хүрэхгүй байна. Энэ зөрүүг л улсын төсөв дээр тавиад өгөөч ээ гэдэг хүсэлтийг манай яамнаас Сангийн яам руу явуулж байгаа. Гэвч баталж өгдөггүй.
Өнөөдөр өмнөх зээлийн эргэн төлөлтөөс 300-340 тэрбум төгрөг орж ирж байна. Үлдсэн 180 орчим тэрбум төгрөгийг шийдээд өгвөл зээл хэвийн явах боломжтой. Статистикийг харвал, энэ онд 340 тэрбум төгрөг эргэн төлөлтөөс орж ирэхээр байна. Жил бүр 13 мянга орчим шинэ орон сууц ашиглалтад ордог, хуучин орон сууцаа оруулж тооцвол 30 мянга орчим орон сууц зах зээл дээр эргэлддэг.
Засгийн газар, Сангийн яамнаас үр ашигтай хөрөнгө оруулалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 1000 хүний орон сууцны асуудал ярьж байхын оронд 3,4 мянган хүүхдийн сургууль, цэцэрлэг барьсан нь дээр гэж үзэж байгаа. Монгол улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл гэж баталсан. Ипотекийн зээлд мөнгө тавьснаасаа илүү сургууль цэцэрлэгийн барилга, дэд бүтэц рүүгээ мөнгө тавьсан нь дээр гэдэг асуудлыг ярьж байгаа юм л даа. Тиймээс энэ онд мөнгө нэмж баталж өгөөгүй” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.