Украины хойд хэсгийн Чернихов хот руу ОХУ-ын арми агаарын цохилт өгч, 10 хүн амиа алдаж, 110 гаруй хүн шархдсан байна. Ээлжит агаарын цохилтод хотын төвийн барилга байгууламжууд болон театр өртжээ.
Амиа алдагсдын дунд зургаан настай хүүхэд, шархадсан хүмүүсийн дунд мөн 10 гаруй хүүхэд байсан талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский телеграм хуудаснаа хуваалцсан бичлэгтээ сүйрсэн машин болон үнс нурмаар дүүрсэн хотын төвийг харуулжээ. Тэрбээр “Энгийн л нэг бямба гараг байлаа. Гэвч тэд хормын төдийд үхэл хагацал, зовлон зүдгүүр дүүрэн болгочихлоо” гэжээ.
Тус хот нь Беларусьтай хиллэдэг хилээс 50 км зайд оршдог. Одоогоор ОХУ-ын тал ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Уг халдлага нь талуудын хооронд сүүлийн долоо хоногуудад болсон хамгийн “хөнөөлт” халдлага боллоо гэж эх сурвалжууд тодотгож байгаа юм.
Эх сурвалж: BBC