Холлиудын алдарт жүжигчин Жэйми Фоксын бие муудаж, энэ оны дөрөвдүгээр сард энэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон талаар түүний гэр бүлийнхэн мэдээлсэн.
Өдгөө 55 настай жүжигчний биеийн байдал “маш хүнд” байгаа гэхээс өөр мэдээлэл ойр дотныхон нь өгөөгүй юм.
Тэгвэл Жэйми Фокс түүний бие, эрүүл мэнд сайжирч байгаа талаар өөрийн инстаграм хуудаснаа хуваалцжээ. “Одоо л өөрийгөө мэдэрч эхэлж байна, би маш харанхуй зам тууллаа. Гэхдээ энэ бүхний эцэст ингээд байж байгаадаа талархаж байна. Миний төлөө залбирсан хүн бүхэнд талархаж байна” гэсэн тайлбар бичжээ.
Оскарын шагналт жүжигчин өөрийнх нь төлөө санаа зовсон хүмүүст онцгойлон талархаж буйгаа мөн илэрхийлсэн. Түүний төлөө гэсэн сэтгэл бүхэн өөрт нь маш их дэм болж байсныг мөн хуваалцжээ. Жэйми Фоксын инстаграм хуудаснаа оруулсан зургийн дор олны танил алдартнууд олноор сэтгэгдэл үлдээсэн байна.
Эх сурвалж: TODAY