Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Морин хуурын чуулгын уран бүтээлчид бүрэн хэмжээний тоглолтоо Сиднейн дуурийн театрт толилуулах гэж байна. "Монголын сайхан эх орон" нэртэй уг тоглолт ирэх есдүгээр сарын 14-нд 19:00 цагаас эхлэнэ. Дэлхийн хамгийн алдартай театруудын нэг, 2700 орчим суудалтай "Сидней опера хаус"-т тоглогдох уг тоглолтын тасалбарын үнэ зуун ам.доллар ажээ.
Морин хуурын чуулга нь 1993 оны 4 дүгээр сарын 16-нд анхны тоглолтоо хийснээс хойш сүүлийн 30 жилийн турш 40 гаруй улсад тоглолтоо амжилттай толилуулсан байна. Тоглолт болох гэж буй Сиднейн дуурийн театрт жил бүр толилуулдаг 3000 орчим үзвэрийг 2 сая орчим хүн үздэг ажээ.