Gen Z үеийн хөдөлмөр эрхлэгчдийн 35 хувь нь амралтаа авсан үедээ гэмших мэдрэмж мэдэрдэг буюу ажлаа хийхгүй байгаа нь тавгүйтүүлдэг гэсэн судалгааны шинэ үр дүн гарчээ. Энэ судалгааг ЛинкедИн аплликэйшн дээрх “Ажиллах хүчний өөртөө итгэх итгэлийн индекс” үзүүлэлтээр хэмжсэн байна.
АНУ-ын 9500 гаруй Gen Z үеийн хөдөлмөр эрхлэгчдийг судалгаандаа хамруулжээ. ЛинкедИн дээрх судалгааны ерөнхий редактор уг судалгааны үр дүнг “Тэд даргадаа таалагдах, хамтран ажиллагсадтайгаа таатаа харилцаатай байх, бүх хүчин чадлаа гаргах зэрэг карьерынхаа эхэн үед явж буй учраас стресстэй, санаа зовомтгой байгаа” гэж дүгнэжээ.
Мөн тэрбээр Gen Z үеийнхэн маш ухамсартай, бусад үеийнхний нэгэн адил сайн үр дүн гаргахаар хичээдэг гэж үзсэн байна. Харин амралтын төлөвлөгөөний хувьд Gen Z үеийнхэн бусад үеийнхэнтэй харьцуулахад амрах сонирхол харьцангуй бага байдаг аж. Тухайлбал, Gen Z үеийн 58 хувь нь амралтаа авч, ажлаас хэсэг холдохыг хүсэж байгаа бол миллениал үеийнхний хувьд энэ үзүүлэлт 64 хувь, X үеийнхний хувьд 62 хувьтай байжээ. Мөн амралтаа авахгүй байх гол шалтгаануудын нэг нь эдийн засаг, санхүүгийн асууал байгаа юм. Gen Z үеийн 31 хувь нь буюу гуравны нэг нь санхүүгийн нөхцөл байдлаас болоод амралтаа авахгүй байхаар шийдсэн байна.
Эх сурвалж: CNBC