ОХУ-ыг Крымтэй холбосон Керчийн гүүрийг Украин онилсон гэж ОХУ буруутгалаа. Цахим сүлжээнд цацагдсан бичлэгүүд дээр Керчийн гүүрний ойролцоо утаа суунаглаж байгаа нь харагдсан байна. Энэ халдлагад S-200 пуужинг ашигласан ба устгасан тул ямар нэгэн хохирол учраагүйг ОХУ мэдэгдсэн. Украины тал энэ асуудлаар тайлбар хийгээгүй байна.
Сүүлийн хэдэн сард уг гүүрийг онилсон хоёр ч халдлага болсон. Керчийн гүүрийг 2018 онд байгуулсан ба ОХУ болон түүний 2014 онд нэгтгэсэн Крымийг холбосон чухал дэд бүтэц юм. Украины урд хэсэгт байлдаж байсан Оросын цэргүүдэд хангамж нийлүүлэхэд уг гүүр нь чухал үүрэг гүйцэтгэж байсан гэж шинжээчид үздэг. ОХУ-ын батлан хамгаалах яам Украины арми Керчийн гүүрийг Бямба гарагийн 13 цагт онилсон гэж мэдэгдсэн. Тус улсын гадаад хэргийн яам уг хэргийг “зэрлэг балмад” гэж тодорхойлоод байна.
SOURCE: BBC