Дуучин Рианна анхны хүүхдээ хүлээж байхдаа дэлхий дахины бие давхар эхчүүдийг харах өнцгийг өөрчилсөн гэхэд хилсдэхгүй. Тэрбээр том гэдэстэй ээжүүдэд урам зориг өгч, олон төрлийн арга хэмжээнд явахдаа бусдыг гайхшруулахаа мартаагүй. Түүний загвар, байгаа байдал, нүүр будалт зэрэг нь бие давхар ээжүүдийн “цоо шинэ” төлөөлөл болсон юм. Тэгвэл дуучин бүсгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар хүлээж байгаа ба энэ удаа мөн л бусдын анхаарлыг татлаа. Өөрийн “Savage X Fenty” дотуур хувцасны брендийнхээ шинэ загврарыг танилцуулсан ба бие давхар эхчүүдэд зориулсан гэдгээрээ онцлог байсан юм. Рианна “Би амьдралынхаа хамгийн нандин үе дээрээ явж байгаа эмэгтэйчүүлийг өөртөө итгэлтэй мөн тухтай .байгаасай гэж хүссэн” гэж хүсчээ..
Үүгээр зогсохгүй, бие давхар ээж ч гэсэн өөрийгөө эмэгтэйлэг, халуухан гэдгийг мэдрээсэй гэж хүссэн тухайгаа шинэ загвараа танилцуулахдаа хуваалцжээ. Дуучин бүсгүй уг загвараа танилцуулах зураг авалтанд өөрийн хүүгийн хамт оролцсон юм.
SOURCE: CNN