Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Малайзын засгийн газар цагны Swatch брендийн шинэ загварыг хэрэглэсэн хүмүүст гурван жилийн ял ногдуулна гэв. Тус улсын засгийн газар солонгон өнгөтэй шинэ цагны загварууд нь ЛГБТИК+ үзэл суртлыг өөгшүүлэн дэмжиж байна гэж үзсэн юм.
Буруутай гэж үзсэн тохиолдолд зөвхөн ял ногдуулаад зогсохгүй, 4375 ам.доллароор торгохоор болжээ. Муслим шашинтнууд хүн амынх нь ихэнхийг эзэлдэг Малайзад бэлгийн цөөнхтэй холбоотой асуудалд шүүмжлэлтэй ханддаг ба 20 хүртэлх жилийн ял ногдуулах, эсвэл торгох зэргээр шийтгэдэг.
Сүүлийн жилүүдэд консерватив үзэлтнүүд мөн ихэсч байгаа аж. Консерватив үзэлтнүүд нь үндсэрхэг, эх оронч, нийгмийн хэв журмыг уламжлалт байдлаар нь илүүд үздэг хүмүүс юм.
SOURCE: CNN