ХБНГУ Украинд агаарын довтолгооноос хамгаалах Патриот систем нэмж нийлүүлнэ гэж мэдэгдлээ. Энэ талаар Украины ерөнхийлөгч Володиимир Зеленский “Украин агаарын бүрэн хамгаалалттай болоход тун ойртлоо.
Энэ тусламж Украины тосгон, хот, хүмүүст маш их тустай” гэжээ. Патриот системийг нисэх онгоц, баллистик пуужин, далавчит пуужинтай тэмцэхэд ашигладаг бөгөөд АНУ-ын бүтээсэн хамгийн дэвшилтэт хамгаалалтын системд тооцогддог.
Патриот системүүд нь ирж буй аюул занал, хөөргөгчийг илрүүлэх бүрэн сиситемтэй байдаг байна. ХБНГУ болон АНУ-аас нийлүүлсэн “Патриот” пуужингийн системийг Украинд хэдийн ашиглаж эхэлсэн. Тухайлбал, Патриот систем нь Оросын хэт авианы пуужингуудыг хэд хэдэн удаа саатуулж чадсаныг Украины талаас мэдээлжээ.
Эх сурвалж: DW