1970-аад оноос хойш Өмнөд Азид аянга буух давтамж эрс нэмэгдсэн байна. Мөн борооны улиралд аянга цахилгаан бууснаас болж нас барах тариаланчдын тоо их болжээ. Тухайлбал, Энэтхэгт хамгийн их үхэлд хүргэдэг байгалийн аюул нь аянга цахилгаанаас үүдэлтэй осол, гэмтэл болсон байна.
Энэтхэгийн гэмт хэрэг бүртгэх үндэсний товчооны мэдээллээс харахад 1967-2019 оны хооронд аянга буусны улмаас 100,000 гаруй хүн нас барсан. Энэ нь 52 гаруй жилийн хугацаанд байгалийн ослоос үүдэлтэй нийт нас баралтын 33% болж буй юм. Мөн энэ нь үерийн улмаас нас барсан тохиодлоос даруй хоёр дахин их байна.
2020-2021 оны хооронд л гэхэд аянга буух тохиолдол 34 хувиар өссөн байгаа аж. 2014 онд Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар дэлхийн агаарын дундаж температур нэмэгдэх бүрд АНУ-д аянга буух нь 12 хувиар нэмэгддэг болохыг тогтоосон байдаг. Энэ судалгааны багийнхан 2100 он гэхэд АНУ-д аянга цахих магадлал нь 50%-иар нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа гэнэ.
Харин Энэтхэгт энэ үзэгдэл нь аль хэдийн огцом нэмэгдэж байгаа тул нөхцөл байдал Зүүн Азид илүү түгшүүртэй байгаа гэж шинжээчид тодорхойлж байна.
Эх сурвалж: THE THIRD POLE