Саудын Арабын Жидда хотноо болсон хоёр өдрийн уулзалт нь мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх талаар "Олон улсын зөвшилцлийг нэгтгэхэд" тусалсан гэж Хятадын ГХЯ онцолжээ.
Хэлэлцээнд Украин, АНУ, Европын улсууд, БРИКС-ийн бүлгийн орнууд зэрэг 40 гаруй улс оролцсоноос гадна ОХУ-ын холбоотон БНХАУ ирсэн нь уулзалтын ач холбогдлыг нэмэгдүүлсэн гэж шинжээчид үзэж байна.
Уг уузалтад ОХУ уригдаагүй. Дээд хэмжээний уулзалт цаашдаа илүү олон хэлэлцүүлгийг хийх амлалтаас өөр үр дүнд хүрээгүй ч Украин Хятадын ирцийг дипломат ялалт гэж сайшаасан юм. Учир нь БНХАУ өнгөрсөн зургаадугаар сард Данид болсон яриа хэлэлцээнээс зайлсхийсэн ч сүүлийн жилүүдэд Саудын Арабтай харилцаагаа гүнзгийрүүлсэн.
Жиддагийн уулзалтын ширээний ард БНХАУ том байр суурь эзэлсэн гэхэд мөн хилсдэхгүй. Тодруулбал, Саудын Арабын төрийн мэдээллийн агентлагийн нийтэлсэн гэрэл зургуудад Саудын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мусаед бин Мохаммед Аль-Айба АНУ-ын үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх Жейк Салливан болон Евразийн асуудал эрхэлсэн БНХАУ-ын тусгай төлөөлөгч Ли Хуэй нарын хооронд сууж байсан нь БНХАУ-ын байр суурь Орос, Украины дайнд хэр нөлөөтэйг харуулж байна.
Эх сурвалж: CNBC