Хятадын зүүн хойд Хэбэй мужид болсон шуурганы улмаас нэг сая гаруй хүн орон гэрээ орхин явахаас өөр аргагүй болсон тухай тус улсын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллээ. Албаны хүмүүс зарим бүс нутагт ус татрахад нэг сар шаардлагатай гэж анхааруулсан байна.
Доксури хар салхи долоодугаар сарын 28-нд Хятадын зүүн өмнөд хэсгийн Фужянь мужийг дайрсны дараа хүч нь суларч, хойд зүг рүү чиглэсэн. Улмаар шуурганы дараа орсон бороонд 75 сая хүн амтай Хэбэй муж болон хөрш зэргэлдээх Бээжин, Тяньжин хотууд өртсөн юм. Эдгээр бүс нутагт үерийн улмаас оршин суугчид гэртээ гацаж, гүүр, хурдны замыг урсаж, нийтдээ 30 орчим хүн амиа алдсан гэж Хятадын эрх баригчид мэдээллээ.
Мөн энэ шуурга Бээжинд сүүлийн 140 жилд тохиолдоогүй гамшгийг авчирсан ба бүс нутгийн эрс тэс цаг агаартай тэмцэх чадавхыг харуулсан томоохон сорилт болж байна гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдыг зочид буудал, сургуулиуд зэрэг түр хоргодох байранд шилжүүлэх арга хэмжээг одоогоор аваад буй.
Эх сурвалж: CNN