Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Хур бороо ихтэй үед хүмүүсийн зайлшгүй мэдэж байх ёстой зүйлсийн нэг бол өөрсдийгөө аянга цахилгаанаас хамгаалах юм.
- Хэрэв та бороо шуургатай үед гадаа явж таарвал хамгийн эхэнд нөмөр газар олох нь хамгийн чухал.
- Хамгийн тохиромжтой нуугдах газар бол мэдээж барилга болон таны машин.
- Ямар ч нөхцөлд модны доор орж нуугдахаас зайлсхийгээрэй. Учир нь мод өөртөө цахилгаан татдаг.
- Аянга цахилгаантай үед хөлөө хооронд нь аль болох ойр байрлуулж газарт бие хүргэлгүйгээр толгойгоо аль болох доош (тонгойх) болгох хэрэгтэй.
- Ийм үед хэзээ ч газар хэвтэж болохгүй бөгөөд цахилгаан газарт буусны дараагаар эргэн тойронд нь цахилгаан гүйдэл тардаг байна.
- Хэрэв таны ойр орчимд аянга цахилгаан буувал таны биеэр цахилгаан гүйх аюултай юм.
- Цахилгаан хүний биеэр шууд дамжин өнгөрдөггүй ба хүний зүрх дотоод эрхтнүүдийг гэмтээх аюултай байдаг. Иймд биеэрээ газарт бага хэсгээр хүрэлцэж, аль болох доош тонгойсноор цахилгаанд цохиулах эрсдэлээс сэргийлээрэй.
- Хэрэв ямар нэгэн зүйлийн дотор нуугдаж байгаа бол аль болох металл эд зүйлсэд хүрэхгүй байх хэрэгтэй.
- Хэрэв хэн нэгэн рүү ярих шаардлага гарвал утасгүй утас эсвэл гар утсаа ашиглаарай. Шугамын утас цахилгаан дамжуулах эрсдэлтэй байдаг.
- Хэрэв та машинаар явж байх үед дуу цахилгаантай бороо орсон тохиолдолд машинаа замаас гарган зогсоон, хөдөлгүүрийг унтрааж, ямар нэг металл эд ангид хүрэхгүй шуурга намжтал хүлээхийг зөвлөжээ.