АНУ-ын тэтгэвэрт гарсан цэргийн тагнуулын ахмадууд лхагва гарагт үл мэдэгдэх биетүүдийн талаар төлөөлөгчдийн танхимын хяналтын хороонд мэдүүлэг өгөхдөө “Уг үл мэдэгдэх нисдэг биет нь үндэсний аюулгүй байдлын асуудал бөгөөд засгийн газар үүнийг хэтэрхий нууцалж байгаа” хэмээн шүгэл үлээв.
Тэд “Хэрэв энэ биетүүд нь гадаадын нисгэгчгүй онгоц юм бол энэ нь үндэсний аюулгүй байдлын тулгамдсан асуудал. Хэрэв өөр зүйл бол энэ нь шинжлэх ухааны асуудал болно. Аль ч тохиолдолд үл мэдэгдэх объектууд санаа зовоож байна" гэсэн юм. Тодруулбал, Лхагва гарагт болсон “Үл мэдэгдэх нисдэг биетүүдийн” талаарх Конгрессын хүлээлт үүсгэсэн сонсголын үеэр тэд олон “нууц” мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний дотор АНУ-ын засгийн газар энэ төрлийн "олон арван жилийн" нууц хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж мэдэгдсэн нь анхаарал татаад буй.
Тэдний хэлсэн бас нэг онцлох үг нь АНУ-ын засгийн газар үл мэдэгдэх нисдэг биет сүйрсэн газраас харь хүмүүсийг олсон тухай байв. Тодруулбал, эдгээр “харь хүн” нь хүний биологийн махбодиос тэс өөр байсан аж. Эдгээр асуудлаас болж тэд сүүлийн хэдэн жилийн турш ажил мэргэжлийн хувьд ч, хувь хүний хувьд ч асар их дарамтад орсноо мөн нуусангүй. Үүнээс цааш нэмэлт мэдээлэл хараахан байхгүй байна.
SOURCE: NPR, CNN