Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасаг болон бусад тасгийн эмч нар Япон улсын Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нартай хамтарч нэг нас найман сартай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийжээ.
Төрөлхийн цөсний сувгийн битүүрэлтэй Ховд аймгийн хүүхэд тус эмнэлгийн хяналтад байсан бөгөөд зургаадугаар сарын 10-нд уг мэс заслыг хийсэн байна.
Хүүхэд мэс заслын дараах эмчилгээг хийлгэж, эмнэлэгт сар хэвтсэний дараа эмнэлгээс гарсан бөгөөд бие нь сайжирч буй.