Бид Монгол наадмаа үзэхээр зорин ирсэн Өвөрмонгол залуусын төлөөлөлтэй ярилцлаа. Тэргүүнбаяр, түүний гэргий Алимаа нар Үндэсний их баяр наадмын хаалтын үеэр ийн хөөрөлдлөө.
-Сайхан наадаж байна уу?
-Сайхан. Та бүхэн сайхан наадаж байна уу?
-Сайхан. Монгол наадмын нээлт үзлээ. Ямар санагдсан бэ?
-Энэ жилийн хувьд, манай гэр бүл Өвөрмонголын Хөх хотоос Нийслэл Улаанбаатарт үндэсний их баяр наадмаа зорьж ирлээ. Сэтгэл догдлоод сайхан байна. Монгол наадмаа анх удаа үзэж байна. Баяр наадам сайхан боллоо.
-Зорьж ирсэн байна шүү дээ?
-Тийм ээ. Гэр бүлээрээ зорьж ирлээ. Бөхийн барилдаан сайхан боллоо.
-Барилдааны тухай яриач?
-Манай гэр бүлийн зорьж ирсэн нэг гол зорилго нь бөхийн барилдаан. Бид нар Өвөрмонголын Хөх хотынхоо ойролцоо амралтаараа хөдөөгийн баяр наадмыг зорьж үздэг. Бид алтан хилийн наана цаана гэж ярьдаг ч өөр өөрийн гэсэн соёл өвөрмөц онцлогтой байдаг. Хэдэн жилийн өмнөөс үндэсний баяр наадмыг зорьж харъя гэсэн бодолтой байсан. Өнөөдөр гэр бүлээрээ зорьж ирээд, сэтгэл догдлоод сайхан байна. Өглөө төв цэнгэлдэх хүрээлэнд гарч ирээд бөх сонирхлоо. Үнэхээр сайхан байна. Үзүүр түрүүний бөхийг дуустал харлаа. Сайхан байна. Монгол гэдгийг илтгэх олон сайхан ёс заншлыг Монгол наадам харуулж байдаг.
-Юу та бүхний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн бэ?
-Маргаангүй бөх. Сэтгэлийг минь хөдөлгөлөө. Үзүүр түрүүнд хоёр хангайн бөх сайхан барилдлаа. Хоёр хангайн ард түмэн, бөхчүүд сайхан барилдлаа. Монгол дуу хуур эгшиглээд, бүжиг наадаан боллоо.
-Энэ бүхнийг сонсоод ямар санагдсан бэ?
-Д.Нацагдаржийн “Миний нутаг” гэсэн тэр сайхан шүлэг сэтгэлд буулаа. Монгол наадам яг тэр шүлгийг санагдуулж байна. Энд ирээд үзэж байгаа болохоор сэтгэл догдолж байна. Гэр бүлийн хүн нь барилддаг гэсэн. Тэр тухай яриач Тийм ээ. Барилдах дуртай. Зодгоо бариад гарсан л бол барилдаад л байдаг. Манай хүү бас барилдах дуртай.
Өчигдөр нээлтийн арга хэмжээн дээр сууж байгаад өвөр монголын ахан дүүстэйгээ таараад, сэтгэл догдоллоо. Энэ өргөн дэлгэр Монгол орныхоо баяр наадмыг үзээд ч юм уу, сэтгэл догдолж баярын нулимс гарлаа.
-Ахуй соёлоо дээдэлж, ёс заншлаа эрхэмлэж явахын тухайд юу гэж уриалмаар байна вэ?
-Элэг нэгт хүмүүс өөр өөрсдийнхөөрөө санаж бодож явдаг л байх. Бид аль нэг талаараа сэтгэлийн холбоотой. Өвөрмонголчууд өөрийн гэсэн босоо Монгол бичигтэй. Ахуй соёлоо дээдэлж явдаг сайхан ард түмэн. Нийслэл Улаанбаатар, Монголын ард түмэн ч гэсэн 2025 оноос босоо Монгол бичгээ дээдэлж, хэрэглэх уриалга гаргасан байгаа юм байна. Бид бие биеэсээ сурах, суралцаж эрч хүч авдаг зүйл олон. Энэ ахуй соёл, оюуны өв хөрөнгө, өвийн сангаасаа энэ соёлыг авч явж байгаа залуучууд хүн бүхнийг үүнд уриалж явъя гэж бодож байна. Үсэг бичгээр тэмдэглэх нь адилгүй боловч бид бүхэн сэтгэл зүрх нэгтэй байя гэж боддог юм аа.
-Монголд байх хугацаандаа юу үзэж сонирхъё гэж бодож байна вэ?
-Хөдөөний сайхан байгалиа биеэрээ мэдэрч үзье. Хүмүүс ард түмэнтэй учирч, хууч яриа хүүрнэе гэж бодож байна. Улаанбаатар хотод байдаг номын сан , түүх соёлын музейг үзэж, өөртөө хэрэгтэй зүйлээ суралцаж, эрч хүчийг биедээ шингээх бодолтой байна. Зав чөлөө гарвал гэр бүлээрээ сайхан аялж суралцах бодол бий.
-Хүүгээ барилддаг хүн болоосой гэж боддог уу?
-Бодолгүй яах. Том том аваргуудыг дагуулж …. Ахуй соёлоо авч үлдэх сайн хүн болоосой л гэж бодож байна. Бөх гэдэг сайхан. Ганцхан биеэрээ барилдах биш, бүх сэтгэл зүрхээрээ барилддаг хүнийг л бөх гэдэг. Сэтгэл бөх хүнийг бөх гэдэг. Хүүгээ бас эрүүл бие, саруул ухаантай сэтгэлтэй хүн болоорой гэж хүсэж байна. Танай гэр бүлийн хувьд шинэ хүнээ өлгийдөн авах гэж байна. Хүүхэд тань ч жаахан байна. Тэгсэн ч гэсэн монгол наадмаа үзэн гээд зориод ирсэнд баярлалаа. Миний хүүгийн нэг насны ой тохиож байна. Манай эхнэр удахгүй хоёр дахь хүүхдээ төрүүлэх гэж байна. Бид дөрвүүлээ ирсэн. Дараа жилийн наадмаар ч юм уу, түүний дараа жилийн наадмаар гэр бүлээрээ дөрвүүлээ сайхан дээл бүсээрээ гоёод ирнэ гэсэн бодолтой байна. Юмыг урьдчилан санаж, хүсэж мөрөөдөх сайхан шүү дээ. Хэдэн жилийн өмнө төрийн их баяр наадмыг зорьж ирье гэж бодож байсан. Бидний хүсэл биелж байна. Би Монгол дуу , Монгол түүх соёлоо өөрийн хувьд хүндэтгэж үздэг. Ингэж хүндэтгэдэг учраас ах, дүү элгэн түмэн монголын дуу хуурандаа дуртай , хайртай байдаг . Манайх Монголын сувгуудаа үздэг. Монгол бөхөө үздэг. Өргөн дэлгэр орондоо тархан суурьшсан бүхий л Монгол түмэндээ энэ завшааныг ашиглаад наадмын баярын мэндийг дахин дахин хүргэж байна. Монгол түмэн минь сайхан наадаарай. Сайхан баярлаарай гэж хэлье.
-Баярлалаа . Сайхан наадаарай.
-Баярлалаа. Та бүхэн бас сайхан наадаарай.