АНУ-д халууны давалгаа эрчимжиж, баруун өмнөд хэсгээр Вашингтон муж хүртэл сэрэмжлүүлэг хүргэж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Флоридагаас Техас, Калифорниа хүртэлх 113 сая хүн “хэт халалт”-д өртөөд буй. Техас мужид хүмүүс сэрүүн байхын тулд агааржуулагчийн хэрэглээгээ нэмэгдүүлж, тус мужийн эрчим хүчний хэрэглээ өмнөх дээд амжилтаа давахад хүрчээ. Ойрын өдрүүдэд 27 сая орчим хүн 43 хэмээс дээш халуун цаг уурын нөхцөлд амьдрах шаардлагатай болж байна. Энэ нь тус бүс нутагт урьд өмнө тохиолдож байгаагүй үзэгдэл аж. "Бүс нутаг даяар тохиолдож буй энэхүү “түүхэн” халууны давалгаа буурах шинж ажиглагдахгүй байна” гэж АНУ-ын албаныхан мэдэгдсэн. АНУ-д жил бүр 700 орчим хүн хэт халуун температурын улмаас нас бардаг гэж өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснийг эх сурвалжууд анхааруулж байна.