Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улсын арслан Ц.Содномдоржоос тодрууллаа.
-Шинэ дүрмийн дагуу Н.Батсуурь аваргыг давсан гээд заралчихла. Та их сэтгэл гонсгор л байх шиг байна. Тийм үү?
Яах вэ. Дүрэм журам гээд л түүнийхээ дагуу шийдвэр гаргачихлаа. Уг нь харгүй сайхан үзээд нэг нь давсан бол дээр байх сан. Би дахиад нэг барилдъя гээд санал гаргасан. Гэсэн ч цаг болсон гээд барилдуулсангүй. Уг нь барилдмаар байна.
-Та шинэ дүрэмтэй санал нэгдэж байна уу?
Дүрэм бол дүрэм л юм даа. Гэхдээ нэг нь давсан бол цугласан олны өмнө сайхан барилдсан бол л гэж бодож байна. Барьцан дээр би идэвхгүй барьж аваагүй ээ. Харин аварга сүүлийн 20 минутад барьцаа задалж барилдсан. Уул нь, барилдсан бол л зөв байсан юм. Үзэлцчихмээр л байна шүү дээ.