Э.Улаанхүүгийн хар шүдлэнг түрүүлж, З.Мэндсайханы шарга халзан шүдлэнг аман хүзүүдсэн гэж шийдвэрлэжээ.
Харин морины комиссын мэргэжилтэн тайлбарлахдаа “Энэ шийдвэрийг хоёр уяач хүлээн зөвшөөрсөн. Хурдан морины салбар хорооноос энэ нь морь бариачийн буруутай үйлдэл мэт олон түмэнд харагдсан бололтой. Гэхдээ энэ бол санаатай үйлдэл биш. Уяач З.Мэндсайхан шийдвэрээ эргэн харах тухай өргөдлөө өгсөн. Үүнийг үндэслэн Аман хүзүүдсэн уяач Э.Улаанхүүгийн шүдлэнг түрүүлүүллээ” гэв.
Энэ үеэр З.Мэндсайхан яриа өглөө. Тэрбээр “Комиссын шийдвэрээр миний үрээ түрүүлсэн. Харин би төрийн наадам сайхан болох ёстой гэж үзээд морины комисст хүсэлт тавьсны эцэст Э.Улаанхүүгийн шүдлэнг түрүүлсэн гэсэн шийдвэр гарлаа. Бүгдээрээ шударга байх ёстой. Морины комисс сайн ажиллаж байна гэж харж байна. Харин анхаарах юм бол цагаан зураасыг давсны дараа морь бариач барьж авахгүй бол мэдээлэл технологи хөгжсөн үед дундуур нь дайрч орж, хоёр уяачийн дунд хэцүү байдал үүсгэж болохгүй. ” хэмээв.