Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Үндэсний их баяр наадмаас өмнө буюу энэ долоо хоногт нүүрсний гэх хэргийн асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах гэж байна. Нүүрсний хулгайн асуудлыг УИХ хойш тавьж, сонсгол хийхгүй өнгөрөх гэж байна гэх шүүмжлэл өнөөдрийг хүртэл олон нийтийн дунд хүчтэй яригдаж ирсэн. Тэгвэл баяраас өмнө нүүрсний хулгайн асуудлыг ярихаар болжээ.
АТГ-аас мэдээлснээр, өнөөдрийн байдлаар нүүрсний хулгайн гэх 35 хэргийг шалгаж байна. Нүүрсний хулгайн хэргээр шалгуулж эхэлсэн УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдсөн юм.