Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурлын ялын хурал өнөөдөр эхэлж байна. Өмнө нь гэм буруугийн шүүх хуралдаан нийт 46 хоног үргэлжилсэн юм. Харин өнөөдрөөс шүүгдэгч нарт ял оноох эсэхийг хэлэлцэх шүүх хурал эхэлж байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанаар БШУ-ны сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг авлига авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутгаад буй. Тодруулбал, түүний найз, НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэг өөрийн компанид давуу байдал бий болгохын тулд Ё.Баатарбилэгт 100 мянган долларын авлига өгснийг шүүх тогтоосон. Өнөөдөр түүнд ял оноож, ямар хариуцлага тооцох эсэхийг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэнэ.
Өрөг.мн Хөгжлийн банкны гэх хэргийн ялын шүүх хуралдааны талаарх мэдээллийг эргэн мэдээлх болно.